Прокурор Н.Ням-Очирын санаачилгаар "Өнөр бүл" төвийн 30 хүүхэд унадаг дугуйтай болов

Прокурор Н.Ням-Очирын санаачилгаар "Өнөр бүл" төвийн 30 хүүхэд унадаг дугуйтай болов


7 жил

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нийгмийн хариуцлага, сайн үйлсийн ажлын хүрээнд "Унадаг дугуйн клуб"-ын гишүүдийн хамтаар, иргэдээс нийт 30 гаруй хүүхдийн хуучин унадаг дугуйг цуглуулжээ. Цуглуулсан хуучин унадаг дугуйнуудаа  "Унадаг дугуйн клуб"-ынхаа гишүүдийн тусламж дэмжлэгийн хамтаар засаж янзалсан байна.

Ингээд тэд засч сайжруулсан унадаг дугуйнуудаа "Өнөр бүл” хүүхэд асрах төв буюу өнчин хүүхэд асрах төвийн бага бүлгийн хүүхдүүдэд гарын бэлгийн хамт гардуулан өгчээ. Тэд нэг өдрийг хүүхдүүдтэй хамт хөгжилтэй өнгөрүүлж, унадаг дугуй унахыг зааж өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү