Цагдаа цагийн найз гэдэг. Яагаад цагдааг цагийн найз гэдэг юм бэ? Гэж хүн болгоноос асуувал энэ асуултанд бүдрэх хүн нэг ч байхгүй биз гэдэгт эргэлзэх юм алга. Чухам яагаад??? Учир нь иргэн хүн бүр буруу зүйл хийсэн л бол энэ хүнтэй учирдаг. Харин хүн өөрийнхөө бурууг мэдэхгүй бурууг нь ойлгуулсан энэ хүнийг л буруутгадаг. Тийм ч учраас яаж ийж байгаад эвтэйхэн салахыг хүсч хамаг зовлонгоо тоочдог. Харин хөөрхий худал үгэнд нь уярсан цагдаа ганц нэгийг нь өрөвдөөд хүний сэтгэлээр хандаж торгох нэгнээ торгохгүй орхих удаа цөөхөн биш. Гэтэл ач тусыг нь мартсан иргэн зөв харж уйлж буруу харж инээх мэт. Тавьсан жүжиг нь амжилттай болсонд сэтгэл нь ханаад “Цагдаа цагийн найз” гэж хэлээд л явах нь ойлгомжтой. Харин Цагдаа гэдэг энэ үг зөвхөн цагдахын нэр биш юм. Хүмүүс зовж, шаналан амь тэмцэх үедээ энэ нэрийг дууддаг.
Харин тэр хүнийг дуудахад цагдаа ирэхэд баярладаг хэрнэ дуудаагүй байх үед нь Цагдаа зам дээр зогсоовол, гэрт нь очвол, дуудах хуудас өгөхөд харин баярладаггүй. Гэтэл яагаад??? хэрэгтэй үедээ дуудаж ирэхэд нь баярладаг хэрнэ хэрэгт орохвий гэж хамгаалах үүднээс тэднийг зогсоовол тэд ууралдаг. Гэтэл Цагдаагүй нийгэмд бид амьдарлаа гэж бодьё... Тэгвэл та хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтай байгаад ч хэрэггүй. Харин том биетэй маш сайн зодолддог танхай нэгэн байхад л бүх зүйл таны гарт орно. Ийм нийгмийг та дотроо төсөөлөн бод доо. Таны хайртай аав, ээж, үр хүүхдийг чинь хэн дуртай нь ирж зодож нүдэн дээрэмдээд тэр ч бүү хэл амь насыг нь хөнөөсөн ч тэр хүн ямарваа нэгэн хариуцлага үүрэхгүй эрх чөлөөтэй явах ийм нийгэмд та амьдарч байна гээд бодоод үз. Энэ бол “цагдаагүй нийгэм”.
Шударга ёс гэж хаана ч байхгүй ийм нийгэм. Гэтэл хүмүүс үүнийг огт боддоггүй. Хүн төрөлхтөнийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, нийгмээ тайван байлгахын төлөө, таны эрүүл мэнд сайхан амьдралын төлөө өөрсдийн амь насаа хайрлахгүй зүтгэдэг Цагдаа нарыг та хааяа ч гэсэн хайрла. Тэд бусдын төлөө л ажилладаг. Тэдэнд ч бас хайртай аав, ээж, халамжит хань ижил, үхсэн ч сүнс нь хоргдох үр хүүхэд бий. Бусдын сайн сайхны төлөө амь биеэ алдсан ч ард нь насаараа шаналах ижийтэй хүмүүс тэд. Нэг хүний сайхан амьдралын төлөө тэд өөрсдийгөө хайрладаггүй тангараг өргөсөн эрс ч гэлээ нэг насаар түүнийг хүлээх хань ижил, үр хүүхэд, аав ижийтэй л хүмүүс тэд. Таны амьдралыг сайхан болгохын тулд гэртээ аавыгаа хүлээх бяцхан охиноо өнчрүүлэн байж амьдралыг чинь гэрэлтүүсэн цагдааг та хүндэтгэх хэрэгтэй.
Хааяа би цагдааг ялангуяа халуунд халж хүйтэнд даарч зогсдог замын цагдааг би хүндэтгэдэг, хайрладаг. Шоронд орж гэмт хэрэгтэн болохын даваан дээр согтуу намайг авардаг тэр замын цагдаа. Торгуулын хэдхэн мөнгө таныг наранд байлгаж, журамлах хэдхэн цаг таныг ослоос аварч таныг зогсоох үе хэн нэгний амийг хамгаалсан мөч гэдгийг та мартах учиргүй. Цагдаа гэдэг цагдахийн нэр биш юм. Цагдаагүй нийгэм гэдэг амьдрал биш юм. Тиймээс эх орныхоо төлөө иргэн таны төлөө өөрийн амь бие гэр бүлээ ч зориулах цагдаа нарыг та хайрла.
З.Одончимэг
2013 он.