Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо


7 жил

Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 6 байгууллага нийслэлийн ногоон бүсийн 3 чиглэлд ажилласан.

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг 2017 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдаж хүүхдийн зусланд хийгдсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх боллоо.

Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг 2017 оны 07-р сарын эхээр хийхээр боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү