БОАЖЯ, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Зургаадугаар сарын 10-11-нд “Red Rock Resort” Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болсон уг сургалтад БОАЖЯ-ны албан хаагчид оролцсон юм.
Тус сургалт нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх салбарын чадавхийг бэхжүүлж, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг салбарын бодлого, үйл явцад нэвтрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх болон төсөв зохиох чадавхи бэхжүүлэх зорилготой юм.
Сургалтын хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн зөвлөх С.Түмэндэлгэр Жендэрийн тухай ойлголт, ТХЗ-ийн уялдаа холбоо, Т.Амгалан Жендэрийн үндэсний тогтолцоо хууль эрх зүйн орчин сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн зөвлөх Ц.Одгэрэл Байгалийн нөөцийн менежмент ба жендэрийн асуудлууд , М.Болормаа Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх тухай, С.Алтанцэцэг Ногоон хөгжлийн бодлого дахь жендэрийн асуудал, ЦТХОҮХ-ийн дарга Ц.Уранчимэг Байгаль орчны салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Эцэст нь сургалтаа дүгнэж салбарын жендэрийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авах хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан юм.