“Шинэ усан сан” төсөл 3 дахь жилдээ хэрэгжиж байна

“Шинэ усан сан” төсөл 3 дахь жилдээ хэрэгжиж байна


7 жил

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар 2015 оноос эхлэн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар тогтоолоор “Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсан юм. Дорнод аймгийн Чойбалсан хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд гэр хороололд байх 33 усан сангаар дамжуулан хэрэгцээнийхээ усыг авдаг. Чойбалсан хотод байх усан сангуудын дийлэнхи хэсэг нь 1974-1995 онуудад байгуулагдсан байр сав болон гадна орчны хувьд эрүүл ахуй болон стандартын шаардлага хангахгүй болсон байсан юм.



Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт гэр хорооллын, хоёрдугаарт орон сууцны иргэдийн ус хангамжийн аюулгүй байдлыг анхаарч үзэхээр төлөвлөгдсөн. Чойбалсан хотын гэр хорооллын 26.0 мянга орчим иргэдэд ундны усыг 33 цэг үйлчилгээ үзүүлдэг, үүнээс 14 нь зөөврийн усан сан, 19 нь төвлөрсөн шугаманд холбогдсон байгаа юм.



Шинэ усан сан төслийн хүрээнд 2015 оноос хойш нийт 33 усан сангийн 28-ыг нь үе шаттайгаар шинэчлэн засварлаад байгаа юм.



Гэр хорооллын ус түгээх байруудыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар:
• 2015 онд “Шинэ усан сан-I” төсөл хэрэгжүүлж ОНХС-ийн 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1 ус түгээх байрыг шинээр барьж, 10 байрыг иж бүрэн засварлаж, нийт 11 ус түгээх байрны ажлын нөхцөлийг сайжруулсан.
• 2016 онд “Шинэ усан сан-II” төслийн хүрээнд ОНХС-ийн 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 усан сан шинээр барьж, 7 ус түгээх байрыг засварлаж, “Дезерет” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хөрөнгөр оруулалтаар 4 ус түгээх байрыг шинэчлэн барьж, стандартын шаардлага хангасан цэвэр усаар иргэдийг хангах боломжтой болсон юм.
• 2017 онд “Шинэ усан сан-III” төслийн хүрээнд 1 ус түгээх байрыг шинэчлэн засварлаж, 1 усан шинээр барьж, 2 усан санг эрүүл ахуйн бүсийг шинэчлэж, хашаажуулахаар тусгагдсан. Уг ажлын гүйцэтгэл 30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Донж өргөө ХХК, Дорнын оч ХХК ажиллаж байгаа юм.

Б.Отгонбавуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү