"Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

"Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна


7 жил

Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” яг одоо Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгт харьяа 30 орчим үйлдвэр, компани оролцож байна. Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлж байна. Иргэд цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой ажээ. Өдөрлөг маргааш үргэлжилнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү