Полиомиелит гэж юу вэ?
v Полиомиелит буюу хүүхдийн тархи-нугасны халдварт саа (Халдварт саа) өвчин нь ихэвчлэн цочмог сул саажлаар илэрдэг вируст халдвар юм.
Өвчин үүсгэгчийн шинж чанар
v Полиовирүс нь пикорнавирүсийн овгийн энтеровирүсийн төрөлд хамаардаг. Ойролцоогоор 30 нм диаметр бүхий бөмбөлөг хэлбэртэй, гадуураа нэмэлт бүрхүүл (суперкапсид) байхгүй, эерэг, дан гинжит РНХ агуулсан вирүс юм.
v Полиовирүсийг эсрэгтөрөгчийн шинжээр нь 3 хэвшинж (I, II, III) болгон хуваадаг.
v Полиовирүс нь физик, химийн хүчин зүйлийн үйлчлэлд харьцангуй тэсвэр сайтай, тасалгааны температурт 70 хоног хүртэл, +40⁰С-д хэдэн сараар, -70⁰С-д 10 жил хүртэл халдварлуулах чадвараа хадгална.
v Байгалийн нөхцөлд полиовирүс нь зөвхөн хүнийг өвчлүүлдэг.
v Полиовирүсийн хэвшинжүүдийн дотроос 1-р хэвшинж нь эмгэг төрх идэвх илүүтэй байдаг бөгөөд тахалт (эпидемт) өвчлөлийн 80-85%-ийг полиовирүсийн 1-р хэвшинж үүсгэдэг.
Полиомиелит өвчний тухай баримтууд
v Полиомиелит өвчнөөр ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвчилдөг.
v Ойролцоогоор 200 халдвар тээгчийн 1-д эргэшгүй саажилт үүсгэдэг. Саажсан өвчнүүдийн 5-10% нь булчин хөдөлгөөнгүй болж аажмаар үхэлд хүргэдэг.
v Полиомиелитын өвчлөл 1988 оноос хойш 99%-иар буурсан буюу тохиолдлын тоо 350,000-аас 37 (2016 оны байдлаар) хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Полиомиелитыг устгах хөтөлбөрийн үр дүнд нийт 16 сая гаруй хүнийг саажилтаас аварсан.
v Полиомиелитын халдвартай 1 л хүүхэд үлдсэн тохиолдолд бүх улс орны хүүхдүүдэд эрсдэлтэй. Одоо халдвартай үлдээд байгаа улс орнуудад полиомиелитыг үндсээр устгаж чадахгүй байгаа нь жил бүр шинээр 200,000 гаруй өвчлөлийг үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд энэхүү байдал үргэлжилбэл 10 жилийн дотор дэлхий даяар халдвар тархах аюултай.
v Ихэнх улс орнуудад дархлаажуулалтын хөтөлбөр, үр дүнтэй тандалтын системийг бий болгох бусад халдварт өвчинтэй тэмцэх чадавх, бололцоог дэлхий дахинаа өргөжүүлсэн.