Америкийн Гуантанамо Бей шоронд саатуулагдаад 15 жилж болж байгаа Абу Зубаядагийн өмгөөлөгч Америкийн Тагнуулын Төв Газрын байцаалт авдаг ширүүн аргыг бүтээсэн сэтгэл зүйчийг шүүхэд өгөөд байна.
Тэд Жеймс Элмер Мичелл, Жон Брюс Жессен гэх Тагнуулын Төв Газрын тамлах тактикийг зохиож, хэрэгжүүлсэн сэтгэл зүйчдийг шүүхэд өгчээ. Америкийн ТТГ тэдэнд 10 сая $ төлж байсан.
Заргыг Вашингтоны шүүхэд мэдүүлсэн тухай Лхагва гарагт Reprieve хүний эрхийн бүлэг мэдээлжээ. Ингэхдээ Америкийн Тагнуулын Төв Газрын нууц байцаалтын газарт баригдаж тамлагдсан Абу Зубаядагийн хэргийг оруулсан байв.
Саудын Араб улсад төрсөн Палестины иргэн Абу Зубаядаг 2002 онд Пакистанд Аль-Кайдагийн ажиллагаатай холбоотой гэж сэжиглэн баривчилсан. Түүнийг шоронд ялгүйгээр байлгаж, Америкийн ТТГ-ын тагнуулын нууц байгууламжууд руу шилжүүлжээ.
Тэд Забаядаг 83 удаа усаар балбаж, нойрны дутагдалд оруулан, нохойны үүр зэрэг шахагдмал орон зайд байлгаснаас гадна тэр энэ үеэр нэг нүдний хараагаа алдсан байна.
Өмнө нь Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Аль Соуфан Абу Зубаядаг тамлалаа гээд ямар ч үр дүнгүй байсан ба ийм төрлийн арга маш эргэлзээтэй гэж ярьж байсан. Түүнчлэн сэтгүүлч Рон Сускинд номондоо Зубаяда байцаалтын улмаас сэтгэл зүйд нь эрс өөрчлөлт орсон тухай бичиж байв.
Америкийн Гуантанамо Бейийн шорон үргэлж хүний эрхийг ноцтой, ширүүнээр зөрчдөгөөрөө шүүмжлэгддэг. Хэдий экс ерөнхийлөгч Барак Обама шоронг хаах амлалт өгсөн ч бүтээгүй.