Олон улсад ‘Весак’ гэгддэг, манайхаар Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг манай улс зуны эхэн сарын шинийн 15-нд тэмдэглэх гэж байна. Өнөөдөр МБШТөв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын тамгын газар ба сүм хийдүүд, төрийн бус байгууллагууд хамтран “СЭТГЭЛ АРИУСАХУЙ” хөтөлбөрийг зохион байгуулаад байгаа. Харин олон улсад хуанлигаасаа хамааран Буддагийн төрсөн, үхсэн, гэгээрсэн, нирванад хүрсэн өдрийг өнгөрсөн 5-р сарын 11-нд тэмдэглэжээ.
