Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб 90991206 дугаарыг ажиллуулж эхэллээ.
Иргэддээ ойр байх, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, санал бодлыг нь бодлого шийдвэртээ тусгах зорилгоор АН өмнө нь 1206 шууд утсыг ажиллууж байсан бол энэ удаа сонгуулийн сурталчилгаанд 90991206 шууд утас ажиллуулан, иргэдтэйгээ холбогдож байна.
Иргэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа санал, гомдол, зөрчилийн тухай энэхүү утсаар мэдээлж болно. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн талаар шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм.