Ахлах Кабинетын нарийн бичгийн дарга Ёшихиде Сүга Япон Хойд Солонгосын богино зайны туршилтыг эсэргүүцэхгүй гэдгээ хэлжээ. Шалтгаан нь туршилт Японд аюул учруулаагүй бөгөөд тэдний эдийн засгийн бүсэд унаагүй учраас гэсэн байв.
Богино зайны пуужинг Хойд Солонгосын зүүн эргээс галлаж Японы далайд унасан гэж мэдээлсэн. Эхэндээ Японы хэвлэл засгийн газар туршилтыг эсэргүүцнэ гэж бичээд байжээ.
Гэхдээ Японы Гадаад Хэргийн Сайд Фумио Кишида Пхеньяны шинэ туршилт Японы аюулгүй байдалд заналхийлэл учруулаагүй гэж хэлсэн байна.