Үнэ төлбөргүй сургалтад сууж, амжилттай төгссөн иргэд сертификат авлаа

Үнэ төлбөргүй сургалтад сууж, амжилттай төгссөн иргэд сертификат авлаа


7 жил

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка” /KOICA/, БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох “To be soft” Co.,Ltd, “Epal” Co.,Ltd компанийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч  “MKIT” сургалтын төвтэй хамтран программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт болох “JAVA” болон вэб хөгжүүлэгчийн  гурван сарын үнэ төлбөргүй сургалт явууллаа. Тус сургалтад нийт 26 иргэн суралцсанаас 18 суралцагч амжилттай төгсөж сертификат гардан авлаа. “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Манай сургалтын төв  хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагчдад  100.000 төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ цаашид мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамрагдаж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах бололцоог олгох юм” гэлээ.

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”, “Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төв хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байгаа тул сонирхсон иргэд  “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” гэсэн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авч, сургалтад хамрагдахыг урьж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү