Өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журмын төсөлд санал авч байна

Өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журмын төсөлд санал авч байна


7 жил

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хувь нийлүүлсэн талбайг инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх зориулалтаар ашиглахыг хуульчилсан.

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын мэргэжилтэн гэх мэт мэргэжлийн байгууллагаас оролцон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг боловсруулсан. Уг журмыг баталснаар  хот, суурин газруудад гэр хорооллыг дахин зохион байгуулах төслүүд амжилттай хэрэгжих, гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэх юм.

Тиймээс “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, саналаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 11-327145 дугаарын утас, <bolormaa.re@ulanbaatar.mn> цахим хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү