Тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлөх боломжтой

Тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлөх боломжтой


7 жил

Сангийн  яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" яг одоо Д.Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар төв талбайд болж буй өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой аж.

Сангийн  яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш үргэлжилнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү