Лифт эзэмшигч, ашиглагч байгууллагуудад өгөх зөвлөмж

Лифт эзэмшигч, ашиглагч байгууллагуудад өгөх зөвлөмж


7 жил

Лифт ашиглагч, эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлын эд хөрөнгийн тухай” хуулиуд, “Лифт, эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” болон холбогдох бусад журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад зөвлөмжийн зорилго оршино. 

Иймд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдын зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын дагуу аж ахуйн нэгж, байгууллага бүр доорх зөвлөмжийг удиртгал болгон гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж, өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд дотооддоо байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрт нь арилгуулан ажиллах;
2. Лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээг авч лифтийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах;
3. Мэргэжлийн хяналтын байгууллагын 5.19.4 кодтой “Лифтийг шалгах” хяналтын хуудсаар дотооддоо үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
4. Лифт эзэмшигч нь лифтийг ашиглалтад оруулсны дараа ээлжит техникийн магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа /засвар, техникийн үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болон лаборатори техникийн магадлалыггүйцэтгэнэ/ хийлгэх. 
5. Лифт ашиглахад шаардагдах боловсон хүчнийг бүрдүүлж ажиллах; 
6. Лифтийн ашиглалт хариуцагч, мэргэжлийн үнэмлэхтэй лифтчинг тушаалаар томилж ажиллуулах; 
7. Лифтийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, бусад эрх зүйн акт баримтуудаар ажиллагсдыг хангаж, мэдээлэл сургалтыг зохион байгуулах; 
8. Лифтийг хүлээн авсан өдрөөс эхлэн техникийн паспортыг хөтөлж хэвшүүлэх;
9. Лифтийн ашиглалт хариуцагчийг томилсон тушаал, засвар үйлчилгээний гэрээ, засвар хийсэн байдал, техникийн магадлал хийснийг /дугаар, он, сар, өдөр/ лифт бүрийн паспорт дээр бичиж гарын үсгийн зурсан байх,
10. Машины өрөөг байнгын цоожтой байлгаж, лифтийн засвар үйлчилгээ хийх эрх бүхий байгууллагын засвар үйлчилгээний механик, инженер техникийн ажилтанд үйлчилгээг хийж буй явцад хөндлөнгийн хяналтыг тогтмол үе шаттай тавьж, техникийн магадлалыг хугацаанд нь хийлгэж аюулгүй байдлыг хангаж ажиллах;
11. Лифтийн ашиглалтын зааварт лифтийн хийц, бүтэц, ажиллах зарчим, лифтийг аюулгүй ашиглах нөхцөл, тавигдах шаардлага, засварлах, оношлох, техникийн үйлчилгээ хийх заавар, лифтийг гацсан үед бүхээгнээс хүмүүсийг гаргах заавар, түргэн элэгддэг эд ангийн жагсаалт зэрэг зүйлийг тусгаж, ашиглагч бүрт сурталчилан таниулж ажиллах; 
12. Лифтэнд мэргэжлийн лифтчин ажиллуулж, дүрмийн мэдлэгийн шалгалтыг 12 сар тутамд авч, сунгалтыг мэргэжлийн үнэмлэхэнд тэмдэглэж ажиллахыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү