Монгол эрдэмтдийн гаргасан “бүтээлийг” улсын нөөцийн нэр, төрөлд оруулна

Монгол эрдэмтдийн гаргасан “бүтээлийг” улсын нөөцийн нэр, төрөлд оруулна


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/63 тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдлаа.

Уг хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцов.



Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү