“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа


7 жил

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2017.06.06/ хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан албан хаагчдын орон тооны нэршлийг шинэчлэх аж. Тус зөвлөл нийт 10 ажилтны орон тоотой ажиллах бөгөөд үндсэн гурван нэгжид хуваагдана хэмээн тус зөвлөлийн ажлын албаны дарга Г.Батбилэгт танилцуулсан. Үүнд:

-Даатгалын сангуудын болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн аудит, салбарын хяналт-шалгалт, эрсдлийн менежментийн мониторинг хийх үүрэг бүхий нэгж,

-Мэдээллийн сангийн судалгаа, дүн шинжилгээ, тоон болон чанарын мэдээлэл, олон суурьт судалгаа, хэтийн загварын боловсруулалт хийх үүрэг бүхий нэгж,

-Хуралдаан зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоолын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, олон нийттэй харилцах, иргэд даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл саналыг хариуцах үүрэг бүхий нэгж ажиллах аж.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү