Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжилж байна

Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжилж байна


7 жил

2017 оны зургадугаар сарын 5-ны оройн 23 цагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд гал гарсны улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгаж, гэмтэлтэй хэсгүүдийг засварлах ажил явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өмнөд дэд станцаас цахилгаанаар хангагддаг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлж, ачааллыг зохицуулах ажил 6-ны 00 цагаас хойш одоог хүртэл хийгдсээр байгаа юм.

Өнөөдөр /зургадугаар сарын 6-ны /18 цагийн байдлаар цахилгаан хэрэглээ нь тасалдаад байсан ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн, Харин Улаанбаатар сувилал орчмын орон сууцны хорооллуудын айл өрх хэрэглэгчид цахилгаангүй байна.

Эдгээр хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг өнөөдөртөө багтаж сэргээхээр төлөвлөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн засварын бригадууд өчигдрийн 23 цагаас хойш тасралтгүй ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү