Америкийн албаныхан Катар, Саудын Араб хоёр Ойрхи Дорнодын террористуудыг дэмждэг гэдгийг мэдэж байсан гэлээ. Энэ тухай ВикиЛийксийн цацсан Хиллари Клинтоны и-мейлүүдэд бичсэн байжээ.
Даваа гарагт ВикиЛийксийн цацсан и-мейлүүд экс ерөнхийлөгч Обамагийн зөвлөх асан Жон Подестад хаягтай байв. Үүндээ Исламын Улс Бүлэг, Сири, Ирак дахь цэргийн зөрчлүүдийн тухай бичсэн байжээ. Эх сурвалжаар и-мейлдээ “Барууны тагнуул, Америкийн тагнуул, бүсийн эх сурвалж” гэж дурдсан байлаа.
“Бид өөрсдийн дипломат, уламжлалт тагнуулаа ашиглан Исламын улс ба бусад радикал Сунни бүлгүүдэд санхүү бас ложистикийн тусламж үзүүлдэг Катар, Саудын Арабын засгийн газруудад дарамт учруудах хэрэгтэй.” гэсэн байжээ.
Даваа гарагт Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египт нар Катартай дипломат харилцаагаа таслаж буйгаа мэдэгдээд байв. Тэд Катарыг Муслимын Ах Дүүс зэрэг террорист бүлгүүдийг дэмжсэн гэж буруутгаад байлаа.