Онцгой байдлын ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны болон сургалтын календарчилсан төлөвлөгөө, ОБЕГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/130 дугаар тушаалын дагуу хүний нөөцийн мэргэжилтний “ХНДА-17.1” сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад ОБЕГ-ын болон төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн хэрэг хөтлөгч 35 албан хаагч хамрагдаж байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг болон Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, Онцгой байдлын байгууллага 2016 онд “Хүний нөөцийн бодлого, заавар, сургалтын бодлого, зохион байгуулах журам, зааврууд”-ыг боловсруулан шинээр батлуулсантай холбогдуулан дээрх бодлого, хууль, тогтоомж, дүрэм, зааврыг албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангахад сургалтын зорилго оршиж байгаа юм.
Сургалт энэ сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.