Өмнөд дэд станцын гэмтлийг засварлахаар ажиллаж байна

Өмнөд дэд станцын гэмтлийг засварлахаар ажиллаж байна


7 жил

Өчигдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 5-ны оройн 23 цагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд гал гарсны улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгасан. Станцын гэмтэлтэй хэсгүүдийг засварлахаар Цахилгаан дамжуулах үнэдсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд ажиллаж байна.

Өмнөд дэд станц хүчдэлгүй байгаан улмаас тус станцаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлэх ажил 5-аас 6-нд шилжих шөнийн туршид хийгдсэн.

Яг одоо /зургадугаар сарын 6-ны 10 цаг/-ийн байдлаар тус станцаас цахилгаанаар тэжээгддэг ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн, харин Улаанбаатар сувилал орчим, 19-р хороолол, Энхтайваны гүүрний зүүн урд талын Хурд аппартмент хотхоны айл өрх хэрэглэгчид, Соёлын төв өргөө, Арьс ширний үйлдвэр орчмын үйлдвэрийн газруудын хэрэглээ сэргээгүй байна.

Өмнөд дэд станцын гэмтлийг засварлаж дээрх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг хэвин болгох ажлыг өнөөдөртөө багтаж дуусгахаар шуурхайлан ажиллаж байна.  

2017.06.06-ны өдрийн 10 цаг 10 минутад

ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү