Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа. Тэрбээр Чулуут, Тариат сумдын Сум дундын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилчдын санал сэтгэгдлийг сонсон, Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаа танилцууллаа.
Түүнчлэн сумдад ажиллах үеэрээ Архангай аймгийн Хангай, Ихтамир, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвүүдэд орон нутгийн бартаат замыг туулах чадвар сайтай фургон авто машиныг хүлээлгэн өгсөн юм.