Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна


7 жил

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2017 онд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгах, хяналт тавих, аймгуудын Онцгой комисс,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хил орчмын хилийн ангиудын үйл ажиллагаа, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, туслан зааварчилгаа өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж нэгдсэн удирдлагаар ханган ажиллах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.



Зүүн аймгуудын хувьд өнгөрсөн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчний голомттой байсан. Харин шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөр малчдад олгогдоогүй байгаа.



Онцгой комиссын хуралдааны үеэр малын нөхөн төлбөрийг шуурхай олгох асуудлыг шийдвэрлэж өгөх саналыг орон нутгийн иргэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавьсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү