Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа.
“Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортлосон Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн кофений буурцагны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр Монгол Улсын стандарт “хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагаас 16-19 дахин их афлотоксин зөрчил илэрсэн тул 2 нэрийн нийт 390 кг, 7.3 сая төгрөгийн кофены буурцагийг улсын ахлах байцаагчийн актаар хураалаа.
“Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний 5-9 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө”-ний хүрээнд Нарантуул худалдааны төвд ахуйн зуух худалдаалж буй ИААН-д хяналт шалгалт хийж, 5216:2016 MNS стандартын талаар танилцуулж, Нарантуул худалдааны төв болон худалдаачдад зөвлөмж хүргүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 207 ШТС, 40 АХЦС хяналт шалгалт хийхэд 4 ШТС, 8 АХЦС зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэв.