Америк өөрийхөөрөө дэлхийн дулааралд анхаарал тавина гэв

Америк өөрийхөөрөө дэлхийн дулааралд анхаарал тавина гэв


7 жил

Америкийн ерөнхийлөгч дэлхийн дулааралд Америкийн  тавьсан болзолын дагуу “анхаарал тавина” гэж НҮБ дэх Америкийн төлөөлөгч Никки Халлей CNN-д тайлбарлажээ.

Никки Халлей хэлсэнээр ерөнхийлөгч Трамп “уур амьсгал өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнд Америк хариуцлагатай гэдгийг мэдэж байгаа”

2015 онд Обамагийн засгийн үед гарын үсэг зурсан Парисын  Гэрээг Халлей дагахад боломжгүй гэжээ. 2015 онд Парисын гэрээнд дэлхийн 200 улс гарын үсэг зураад байв. Харин Америк улс гэрээнээс татгалзаж байгаа тухай Трамп өнгөрсөн 7 хоногийн эхэнд зарласан . Никки Халей “дэлхий тэр чигтээ бидэнд яаж хийхийг зааж өгөхийг хүссэн, бид хийнэ гэдгээ хэлж байгаа, гэхдээ бидний өөрсдийн болзолын дагуу” гэж дурдсан байв.

Доналд Трамп Парисын гэрээг “бусад улсууд Америкаас илүү санхүүгийн ашиг хожих” тухай агуулгатай гэж шүүмжлээд байлаа.

©Getty

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү