Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.
Мөн Монгол Улс Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл юм гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер онцлон тэмдэглэсэн.
Тэгвэл өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах юм.
Уулзалтын үеэр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Уулзалт Шадар сайдын өрөөнд 12:00 цагаас болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.