Хангалттай мод тарилаа ч дэлхийг аврахаас оройтсон

Хангалттай мод тарилаа ч дэлхийг аврахаас оройтсон


7 жил

Дэлхий даяар жилд нийт 30-аас 40 тэрбум тонн хүлэмжийн хий, карбон диоксидийг агаар мандал руу цацдаг. Энэ чигээрээ үргэлжлэвэл дэлхий халсаар эцэстээ сүйрэлд хүрнэ гэж судлаачид тооцоолдог.

CO2-ийг агаар мандлаас гаргахын тулд маш олон тооны мод тарих ёстой гэдэг. Мод CO2-ийг ашиглан ургахаас гадна хүчил төрөгч гаргадаг давуу талтай.

Business Insiders-т гарсан мэдээллээр саяхан хийсэн судалгаа хангалттай мод тарилаа гээд  Парисын Хэлэлцээрийн (дэлхийн дулаарлыг 2 градусаас хэтрүүлэхгүй байх) зорилгод хүрэх шаардлагатай хэмжээний CO2-ийг сорж чадахгүй гэсэн байна.

Тиймээс CO2-ийг мод тариж сорно гэдэг хангалтгүй арга болж байна.

©The Atlantic

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү