“Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгөөр 3000 хүүхэд баярлууллаа

“Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгөөр 3000 хүүхэд баярлууллаа


7 жил

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт БЗД-ийн 3000 орчим хүүхэд оролцсон байна.

“Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдийн дунд шатар, дуу, бүжиг, зургийн уралдаан зохион байгуулжээ. Энэ үеэр Д.Оюунхорол сайд 3000 хүүхдэд бэлэг гардуулж, 160 хүүхдийг автобустай аялалд оролцуулсан байна.

Автобустай аялалд оролцсон 160 хүүхдийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Түүхийн музей үзүүлжээ. Энэхүү аялалыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газар аяллын компаниудтай хамтран зохион байгуулсан байна.

Түүнээс гадна тус өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль”, “Нийслэл хоттойгоо танилцъя”, “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, эко хүүхэд болох талаарх мэдээллийг түгээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү