Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Wi-Fi орчин бий болгожээ

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Wi-Fi орчин бий болгожээ


7 жил

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар Олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад утасгүй интернетийн орчныг бүрдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн Тусгаар тогтнолын талбай, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Спортын ордон, Аз жаргалын талбай /төв/, Хөгжимт драмын театр, Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан сумын төв маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбайн орчимд үнэгүй интернет Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлжээ.

Энэхүү үйлчилгээ нь 100 метрийн тойрогт үйлчлэх ба гадна талбайд зуны улиралд /6-9/, дотор Спортын ордон, Хөгжимт драмын театрт жилийн турш ажиллах юм байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү