Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх"  нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

"Алдарт эх" нэгдүгээр одонгоор:

- Увс аймгийн Наранбулаг сумын иргэн О.Алгаа

- Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Бахтгүль

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Л.Гантуяа

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Гэрэл

- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Ш.Мөнх-Ертөнц

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Э.Мөнхжаргал

- Сүхбаатар дүүргийн 8-р хорооны иргэн Г.Мягмарсүрэн

- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн Д.Наваантуяа

- Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн С.Наранчимэг

- Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Ю.Нэргүй

- Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Д.Одонгэрэл

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Т.Оюунтуяа

- Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Д.Оюунчимэг

- Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Өсөхжаргал

- БЗД-ийн 4-р хорооны иргэн Б.Рэнцэнханд

- БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Төгсжаргал

- Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.Энхцэцэг

- Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Н.Янжмаа

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ж.Оюунтулга нарыг,

"Алдарт эх" хоёрдугаар одонгоор:

- БГД-ийн 6-р хорооны иргэн Д.Алтанчимэг

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Л.Алтанчимэг

- ХУД-ийн 11-р хорооны иргэн А.Анхчимэг

- ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Ариунболор

- ЧД-ийн 2-р хорооны иргэн Д.Ариунжаргал

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Ариунцэцэг

- БГД-ийн 12-р хорооны иргэн Ө.Баасансүрэн

- ХУД-ийн 15-р хорооны иргэн  Л.Байгальмаа

- БЗД-ийн  16 хорооны иргэн П.Балжинлхам

- БНД-ийн 3-р хорооны иргэн С.Батдулам

- ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Батзаяа

- БЗД-ийн 3 хорооны иргэн Б.Батчимэг

- ЧД-ийн 10-р хорооны иргэн М.Баярмаа

- БЗД-ийн 26 хорооны иргэн Ж.Баярмаа

- СБД-ийн 11-р хорооны иргэн Б.Болормаа

- СХД-ийн 14-р хорооны иргэн Д.Болормаа

- ХУД-ийн 15-р хорооны иргэн М.Болормаа

- ЧД-ийн 6-р хорооны иргэн Т.Болортуяа

- БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Бурмаа

- ХУД-ийн 4-р  хорооны иргэн Б.Ганболор

- БЗД-ийн 5-р хорооны иргэн Э.Гантуяа

- СБД-ийн 10-р хорооны иргэн Д.Гантуяа

- БЗД-ийн 13 хорооны иргэн Д.Ганчимэг

- ХУД-ийн 11-р хорооны иргэн С.Гэрэлтуяа

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Даваажаргал

- БЗД-ийн 18-р хорооны иргэн П.Долгоржав

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Г. Долгорсүрэн

- СБД-ийн 9-р хорооны иргэн Ц.Дөлгөөн

- ЧД-ийн 7-р хорооны иргэн Б.Дэлгэр

- БЗД-ийн 6 хорооны иргэн Г.Дэлгэрмаа

- ХУД-ийн 11-р хорооны иргэн А.Дэлгэрцэцэг

- Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Ц.Жимсээ

- БЗД-ийн 3 хорооны иргэн Ч.Ичинхорлоо

- СХД-ийн  15-р хорооны иргэн Б.Майцэцэг

- ЧД-ийн 6-р хорооны иргэн З.Мандахай

- ХУД-ийн 11-р хорооны иргэн О.Маралгоо

- Өмнөговь  аймгийн Даланзадгад сумын иргэн Б.Мөнгөнчимэг

- БЗД-ийн  15 хорооны иргэн Д.Мөнхдэлгэр

- СХД-ийн 1-р хорооны иргэн Ч.Мөнхтуул

- БЗД-ийн 18-р хорооны иргэн Н.Мөнхчимэг

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Ч.Наранзул

- БГД-ийн 8-р хорооны иргэн Б.Нарантунгалаг

- БЗД-ийн 8-р хорооны иргэн Б.Наранцэцэг

- ХУД-ийн 3-р хорооны иргэн Д.Номин-Эрдэнэ

- СБД-ийн 1-р хорооны иргэн С.Одонтуяа

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Онон

- БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Отгонцэцэг

- БЗД-ийн 18-р хорооны иргэн Б.Оюун

- СБД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунгэрэл

- СХД-ийн 31-р хорооны иргэн Ө.Оюунчимэг

- БЗД-ийн 26-р хорооны иргэн С.Өнөржаргал

- БГД-ийн 11-р хорооны иргэн Д.Сарангэрэл

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Ё.Саранчимэг

- ХУД-ийн 11-р хорооны иргэн Б.Солонго

- СХД-ийн 28-р хорооны иргэн Б.Сувд-Эрдэнэ

- БЗД-ийн 10-р хорооны иргэн Н.Сугармаа

- СХД-ийн 16-р хорооны иргэн Б.Тодгэрэл

- ХУД-ийн 3-р хорооны иргэн Э.Тунгалаг

- ЧД-ийн 1-р  хорооны иргэн Ж.Тунгалаг

- ХУД-ийн 11-р хорооны иргэн Б.Туяа

- ХУД-ийн 3-р хорооны иргэн А.Түвшинбаяр

- ЧД-ийн 17-р хорооны иргэн В.Түмэнсолонго

- СХД-ийн 12-р хорооны иргэн Л.Уранбайгаль

- ХУД-ийн 1-р хорооны иргэн Т.Урангоо

- БГД-ийн 1-р хорооны иргэн Д.Уранзаяа

- ХУД-ийн 15-р хорооны иргэн М.Урантулга

- БЗД-ийн 4-р хорооны иргэн Э.Ууганжаргал

- СБД-ийн 1-р хорооны иргэн Ж.Уугантуяа

- СХД-ийн 22-р хорооны иргэн Ч.Уугантуяа

- БГД-ийн 22-р хорооны иргэн Н.Уянга

- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн М.Уянга

- БЗД-ийн 16 хорооны иргэн Б.Хулан

- СБД-ийн 4-р хорооны иргэн Б.Хулан

- СБД-ийн 8-р хорооны иргэн Д.Хулан

- ХУД-ийн 11-р  хорооны иргэн Т.Хулан

- БГД-ийн 8-р хорооны иргэн Д.Цолмон

- БНД-ийн 1-р  хорооны иргэн Б.Цолмончимэг

- СБД-ийн 3-р хорооны иргэн Б.Цэвээнсүрэн

- БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Цэдэндолгор

- СХД-ийн 1-р хорооны иргэн Ц.Цэрэндулам

- БГД-ийн 9-р хорооны иргэн С.Энхжаргал

- ХУД-ийн 15-р хорооны иргэн Ж.Энхмаа

- БЗД-ийн 2-р хорооны иргэн Ш.Энхсайхан

- ЧД-ийн 4-р хорооны иргэн Н.Энхсувд

- БЗД-ийн 1 хорооны иргэн С.Энхцэцэг

- БГД-ийн 4-р хорооны иргэн Ж.Эрдэнэчимэг

- БГД-ийн 6-р хорооны иргэн Д.Эрдэнэчимэг

- БНД-ийн 3-р хорооны иргэн Р.Эрдэнэчимэг

- БЗД-ийн 26 хорооны иргэн П.Эрдэнэчимэг нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр бид Төрийн ордонд 108 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулж өглөө. Нэг мэргэн хүн хэлсэн байдаг. “Дарь эх 21 байдаггүй юм. Даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм” гэсэн байдаг. Та бүхэн бол үнэхээр Монголын айл бүхэнд байгаа манай эрхэмсэг Дарь эхүүд.

Өнөөдөр Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртсэн нийт ээжүүд болон ээжүүдээр дамжуулан нийт хүүхдүүд, аавууд, ойр дотнын бүх хүмүүст чинь хамгийн сайн сайхан, энэ хорвоогийн аз жаргалыг хүсч, та бүхний аз хийморь үргэлж өөдөө бадарч явахын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.

Манай ээжүүд улс орны ачааг, айл гэрийн ачааг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Манай ээжүүд үр хүүхдээ улам сайн өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын идэвхтэй, сайн, бүтээлч иргэн болгож чадна гэдэгт итгэж байна. Манай ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна гэдгийг энд хэлье.

Монголынхоо нийт ээжүүдэд, нийт эмэгтэйчүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Нийт хүүхдүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр энэ хүндэт танимд ирж одонгоо гардаж авсан нийт ээжүүдэд дахин баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.  

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдтэй дурсгалын зураг татууллаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Сүхбаатарын талбай, АСЕМ-ийн хөшөөтэй цэцэрлэгт очиж баяраа тэмдэглэж буй ээжүүд, хүүхдүүд, иргэдэд баярын мэнд хүргэлээ.





























Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү