“Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо” ТТБ-аас зохион байгуулж буй тавагны үзэсгэлэнээс фото мэдээ бэлтгэлээ. Эмэгтэй эрдэмтдийн холбооныхон өнгөрсөн оноос эхлэн сонин содон зүйлсийн цуглуулгын үзэсгэлэнгээ нээсэн байна. Анхны үзэсгэлэнгээрээ цүнхний цуглуулгыг танилцуулсан бол энэ удаагийн үзэсгэлэнгээр тавагны цуглуулга танилцуулахаар болжээ.
Эдгээр тавагнууд нь таван хүний цуглуулга бөгөөд 60 гаруй орны 50 хотын соёлын илэрхийлэл, түүх өгүүлсэн 400 гаруй тавагнууд байгаа юм.
Тэр дундаа эдгээр тавагнуудын дийлэнх хувь нь монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбооны тэргүүн доктор, дэд профессор Т.Энхцацралынх. Тэд үзэсгэлэнгээр дан ганц тавагны цуглуулга үзүүлэх бус хэрэглээнээс өөрөөр хэзээ ашиглах болсон зэрэг олон талын мэдээлэл, илтгэл хүлээн авалт болсон юм.
Ерөнхий зохион байгуулагч: Т.Энхцацрал /доктор, дэд профессор/
Ж.Туяацэцэг /доктор, дэд профессор/
Энэ өдөр үзэсгэлэнгээ зарлах болсон нь эмэгтэйчүүддээ урам хайрлаж баярлуулахыг хүссэн юм. Тавиад насыг шүргэж яваа ч чихрийн цаас цуглуулах гэх мэт сонин содон цуглуулаганууд бидэнд их бий. Дан ганц цуглуулага гэлтгүй бусад эмэгтэйчүүддээ зөвлөмж зөвөлгөө талдаа хандсан хувцаслалт, нүүр будалт, хоол, ажлын бүтээмж нэмэгдүүлэх зөвөлгөө зэрэг олон зүйлс хийхээр төлөвлөөд байгаагаа дурьдсан юм. Харин дараагийн үзэсгэлэндээ хамтгамалын цуглуулгыг танилцуулахаар болжээ.