Москва хотын даргад эмгэнэлийн захидал илгээлээ

Москва хотын даргад эмгэнэлийн захидал илгээлээ


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 29-ний өдөр Москва хотод байгалийн аюулт үзэгдэл болж олон хүний амь эрсэдсэнд гүнээ харамсч байгаагаа илэрхийлж ОХУ-ын Москва хотын дарга Собянин Сергей Семёновичид эмгэнэлийн захидал илгээсэн байна.

Уг захидалд “Ах дүүгийн харилцаат Москва хотод 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгалийн аюулт үзэгдэл болж хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсч байна.

Шуурганы улмаас 11 иргэн алтан амиа алдаж, 170-аад иргэн гэмтэж бэртэн, эд материалын их хэмжээний хохирол учирсан явдалд Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс болон хувиасаа Москва хотын нийт иргэдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Москва хотын Засгийн газар үүссэн нөхцөл байдал, хохирлыг богино хугацаанд хэвийн байдалд оруулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Та бүхний хүнд хэцүү цаг үеүдэд Улаанбаатар хот үргэлж хамт байх болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд” гэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү