Олон улсын эх үрсийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байхыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон бүс хуурайшилттай байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж ой модонд төөрөхөөс сэрэмжлэх, голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.