Шинэ санал асуулгад оролцогчдын 63 хувь нь хэрэв ирэх 7 хоногт ерөнхийлөгчийн сонгууль болвол Владимир Путинд саналаа өгнө гэсэн байв. Сонгуульд хэнд саналаа өгөхөөр шийдсэн хүмүүс 82 хувийг эзэлсэн байжээ.
Санал асуулгыг Оросын Левада олон нийтийн саналыг судалдаг төв хийсэн байна.
82 хувийн зургаан хувь нь Либерал Демократ намын дарга Владимир Жириновскийд, дөрвөн хувь нь Коммунист намын удирдагч Геннади Зюгановт, хоёр хувь нь Алексей Навальныд өгнө гэсэн байлаа.
Ерөнхийлөгч Владимир Путин ирэх жилийн 3-р сарын 18-нд болох сонгуульд нэр дэвших эсэхээ зарлаагүй байна.