Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэн бүрт эрүүл, боловсролтой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрлэх ёслолын ордон дотоод нөөц бололцоогоо ашиглаад олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 25-30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Хүүхдийн цэцэрлэг”-ийг өнөөдөр шинээр нээлээ.
Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 2 дахь салбар болж байгаа бөгөөд нэг бүлэг, хоёр багштайгаар үйл ажиллагаа явуулах ажээ. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдийг сурч боловсроход нь мэргэжлийн багш нараар үйлчилж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна. Ингэснээр эцэг, эхчүүд өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасч, ажлын байрны бүтээмж өсөх, хүүхдэд ая тухтай орчин бүрдэж байна. Энэ цэцэрлэгт суралцах багачууддаа эрүүл энх өсч бойжин, ихийг сурч мэдэхийг хүсье” хэмээлээ.
Тус цэцэрлэгт ойр хавийнх нь хүүхдүүд ч хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг ирэх наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.