Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насладаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна.
Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнд идавхтэй оролцож эрүүл мэндээ хамгаалж, орчноо цэвэр байлгахад хувь нэмрээ оруулахыг залуучууддаа уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.