Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.
Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл, бусад 3-ыг шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.
Тухайлбал Монгени сургууль, Нийслэлийн 5-р сургууль, 38-р сургууль, 112 дугаар цэцэрлэг, 68-р цэцэрлэг, 49-р цэцэрлэг, 14-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Төв аймгийн Жаргалант, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын төрийн албан хаагчидтай гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.
Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна. Гомдол, мэдээллийн тоо, салбар, байгууллагаар:
№
|
Тоо
|
Хувь
|
|
|
Боловсрол
|
7
|
23.3
|
|
Нутгийн удирдлага
|
6
|
20.0
|
|
Цагдаа
|
4
|
13.3
|
|
Зам, тээвэр
|
2
|
6.7
|
|
Эрүүл мэнд
|
2
|
6.7
|
|
Төрийн бус байгууллага
|
2
|
6.7
|
|
ОНӨААТҮГ
|
2
|
6.7
|
|
Батлан хамгаалах
|
1
|
3.3
|
|
Мэргэжлийн хяналт
|
1
|
3.3
|
|
Прокурор
|
1
|
3.3
|
|
Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, нотариат
|
1
|
3.3
|
|
Газрын харилцаа, кадастр
|
1
|
3.3
|
Дүн
|
30
|
100.0
|