Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам малын чанар удам угсааг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслүүдийг Улсын их хурал, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа. Мал аж ахуйн салбарын чухал эдгээр хуулийн төслийг хэлэлцэх энэ үед “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулж, малчдын саналыг Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай”хуулийн төсөлд тусгах санал солилцлоо. Зөвлөгөөний үер Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, Монгол малчин үндэсний хөтөлбөрийг талаар болон 2017 онд малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан тухай малчдад цогц мэдээллийг хүргэсэн юм.
Зөвлөгөөний үеэр малчдаас мал сүргийг эрүүлжүүлэх, вакцинжуулах, мал эмнэлгийг төрийн мэдэлд авах, малын түүхий эдийн үнэ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, малын удам угсааг сайжруулах, малын тооноос чанарт шилжих, бэлчээр ашиглалт хамгаалалт, малчдын залгамж халаа, малын хулгайтай тэмцэх, малчны лавлах ажиллуулах гэсэн олон чухал асуудлыг хөндөж байв.
Малчдаас гаргасан дээрх саналыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн байна. Мөн малчдын санал, гомдлыг тогтмол сонсож, хэрэгжүүлж буй ажилдаа тусгах зорилгоор “Малчдаа сонсъё” 109 утсыг ажиллуулахаар боллоо.
Малчдын улсын зөвлөгөөнөөс гаргасан саналыг нэгтгэн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ
9 жил /2017-05-31 04:27:51 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
196
4 өдөр
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
257
6 өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
267
7 өдөр
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
438
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
521
2 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
508
2 долоо хоног
Хүнсний улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа
797
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71197
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66109
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд