“Хэрлэнгийн хурд-2017” наадам амжилттай болж өндөрлөв

“Хэрлэнгийн хурд-2017” наадам амжилттай болж өндөрлөв


7 жил

Монголын Морин Спорт, Залуу уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар үүсэн байгуулагдсаны нэрэмжит “Хэрлэнгийн хурд-2017” бага насны хурдан морьдын уралдаан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Уг наадмыг Монголын Морин Спорт, Залуу уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар холбоо, “Баянтүмэнгийн хурд” МСУХолбоо, Баянтүмэн сумын ЗДТГазар, Дорнод аялал жуулчлалын нэгдэлтэй хамтран Дорнод адууны үзэгслэн худалдаа, эд хэрэгсэл, адууны эм тариа, бэлдмэл болон Монгол гэрийн үзэгслэн хэлбэрээр анх удаа зохион байгуулсанаараа онцлог болсон.

Мөн Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд Матад сумын харьяат Б.Гантулгад 50 эм төлөг гардуулж, сайн үйлсийн аянг үргэлжлүүлэн “Баянтүмэнгийн хурд” МСУХолбоотой хамтран Сумын алдарт уяач О.Цэнгэлд 4 ханатай гэр олголоо.

“Хэрлэнгийн хурд 2017” наадам нь жил бүр уламжлал болгон зохиогдох юм.

Шүдлэн насанд 60 гаруй хурдан үрээ уралдсанаас:

1. Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн Зээрд
2. Матад сумын харьяат Ш.Гэрэлбаатарын Хүрэн
3. Булган сумын харьяат С.Оюунбаатарын Халтар
4. Баянтүмэн сумын харьяат М.Отггонбаярын Цавьдар
5. Баянтүмэн сумын харьяат З.Хилийнхүүгийн Хүрэн
6. Баянтүмэн сумын харьяат Б.Санчирын Ухаа
7. Чулуунхороот сумын харьяат Г.Бадрахын Саарал
8. Чойбалсан сумын харьяат Батсүрэнгийн Буурал
9. Чойбалсан сумын харьяат Батсүрэнгийн Буурал
Даага насанд 56 хурдан даага уралдсанаас
1. Хэрлэн сумын харьяат ААУяач Б.Намнандоржийн Хүрэн
2. Чулуунхороот сумын харьяат Ч.Гомбосүрэнгийн Саарал
3. Хэрлэн сумын харьяат Д.Батсуурийн Ухаа халзан
4. Чойбалсан сумын харьяат Б.Хүрэлчулууны Хээр
5. Архангай аймаг, Батцэнгэл сумын харьяат Дүгэрсүрэнгийн Саарал
6. Хэрлэн сумын харьяат Р.Амарсанаагийн Хонгор
7. Баянтүмэн сумын харьяат Ц.Болорхүүгийн Ухаа
8. Сүхбаатар аймаг, Асгат сумын харьяат Г.Бямбажавын хүрэн
9. Булган сумын харьяат С.Шинэбаярын Хонгор даага тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Шүдлэн, даага насанд нийт 120 гаруй морь уралдаж, морины комиссын шийдвэрээр шүдлэн насанд 5, даага насанд 10 адуу эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэл, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа. Унаач хүүхдийн аюулгүй байдалд Баянтүмэн сумын эрүүл мэндийн төв болон тус сумын Нийгмийн ажилтан Г.Энхтуяа, С.Азжаргал нар хягналт тавьж ажилласан. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахиулахад Аймгийн цагдаагийн газар, Хурдан морьны уралдах нөхцөл, аюулгүй байдал ХААЖДҮГазар, Баянтүмэн сумын малын эмч нар, Хурдан морь барианы газрын хог хаягдлыг Чойбалсан хөгжил ОНӨҮГазар хариуцаж тус тус хамтран ажиллалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү