Доналд Трампын 'царайлаг' хэдий ч 'аюултай' хүргэн

Доналд Трампын 'царайлаг' хэдий ч 'аюултай' хүргэн


7 жил

Жейред Кушнер 2009 онд Америкийн ерөнхийлөгчийн охинтой хуримаа хийж, тэд гурван хүүхэдтэй болжээ.

36 настай Кушнер одоо Трампын зөвлөхөөр ажиллаж байна. Трампын тушаалаар Сири лүү пуужингаар дайрахад Кушнер ингээд сууж байв. Тиймээс Америкийн түрэмгийлэлд Кушнер тодорхой хэмжээгээр нөлөөтэй байх магадлалтай. Трампын Саудын Арабтай хийсэн 100 тэрбум долларын зэвсэгийн наймаанд Кушнерын ч нөлөө байжээ. Саудын Араб ийм их хэмжээний зэвсэг худалдаж авах нь ядаж л  тэдний Йеменд хийж буй олон мянган хүнийг өлсгөлөнд хүргээд байгаа дайнд муугаар нөлөөлнө.

зүүн талаас хоёрт Жейред Кушнер сууж байна

Кушнер баян гэр бүлд төрсөн. Багаасаа бүх юм нь бэлэн өссөн. Түүний аав Чарлес Кушнер үл хөдлөх хөрөнгийн  “Kushner Companies”-ийг байгуулж, тэрбум долларын энтерпрайз болгосон. Жейред сайн сурагч байгаагүй бөгөөд аавынхөө өгсөн 2.5 сая $-ын хандивын дараа Харвардад элсэж чадсан гэдэг. Түүний сургуулийн дүн, SAT-ийн шалгалтын онооны аль аль нь Харвардад орох хэмжээнд байгаагүй ч гэгддэг.

Кушнер аавын хамт

Чарлес Кушнер татвар, хууль бус сонгуулийн хандив зэргээр шоронд орсоны дараа том хүү нь  захирлаар ажиллах болжээ. Нью Йоркийн Их сургуульд бизнесийн удирдлага, хуулийн зэрэг авсан ч Жейредэд аавынхаа компанийг авч явахаас өөр сонголт байсангүй.

Жейредийн дүү Жош Кушнер топ модел Карли Клосстой үерхдэг. Гэхдээ Жош Кушнер ахынхаа хадам аавд санал өгөхгүй гэдгээ шулуухан хэлээд авсан байдаг.

Хэд хоногийн өмнө Вашигтон Пост, Нью Йорк Таймс Кушнерыг Оросын элчин Сергей Кисляктай уулзаж, Оростой нууц харилцааны суваг тогтоох гэсэн тухай мэдээлж шуугиан дэгдээгээд байна. Хэдий Америкийн ерөнхийлөгчид гадаадын улсуудтай ийм суваг тогтоох нь хэвийн үзэгдэл ч гэсэн Кушнерыг хэвлэлийхэн бариад авчээ.

Өөрөөр хэлбэл одоо Кушнер жинхэнэ хэвлэлийн ангийн бай болсон гэсэн үг.

Америкийн төрийн албаны том албан тушаалаар ажиллах гэж байгаа бол  компаний захирлын ажлаасаа татгалзаж, өмч хөрөнгө нь ил болох ёстой байдаг. Гэвч сарын өмнө Кушнерыг нэг тэрбум $-ын өртэй бөгөөд Кадре нэртэй үл хөдлөх хөрөнгийн стартап компанид эзэмшилтэй гэдгээ ил болгоогүй гэж буруутгаад байв.

©CNN

Кушнерын дуулиан үүгээр дуусахгүй. Үл хөдлөх хөрөнгийн компаниараа дамжуулан газрын эзэн болсон Кушнер түрээсийн үнийг нэмж, мөнгөө төлөөгүй түрээслэгчдийг дарамталдаг, сүрдүүлдэг, байрнууд нь үйлчилгээ муутай гэдгээрээ бас зартай. Бас энэ бохир ажлаа бусад хүмүүсээр хийлгэдэг байжээ.

©The New York Times

 Нэмээд Куншерт ч тэр, түүний эхнэр, хадам аавын хэн хэн нь улс төрийн туршлагагүй учраас ерөнхийлөгчийн улс төр нэлээд амбиц, бизнесийн харилцаанд тулгуурлан явагдах биз.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү