09:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдана.
10:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд VTV Телевизээс мастер тулаанч шоуны талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол хүндээ туслая ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт ЭМЯ-ны хурлын А зааланд "Тамхинд ҮГҮЙ гэж хэлье" сэдвээр ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, ДЭМБ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11:00 цагт НМХГ-ын хурлын танхимд Төв лаборатороос хийсэн ил задгай хүнсний худалдаа болон худалдаа явуулж буй хөрс орчноос шинжилгээ авч судалгаа явуулсан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр ил задгай худалдаанд байгаа жимс, жимсгэнэ хүнсний бүтээгдэхүүн нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх, нянгийн гаралтай хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болж байгаа талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.
11:30 цагт ЗЦГ-ын баруун урд уулзварт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн “Шав тавих ёслол” болно.
14:00 цагт Уран зургийн галлерейд Монголын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сангийн нээлт болно.
15:00 цагт Шангри-Ла зочид буудлын Парис, Бээжин танхимуудад Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг, 2017 онд хамтран хэрэгжүүлэх бодлогын зээллэгийн хөтөлбөрүүд АХБ-ны захирлуудын зөвлөлөөр батлагдсантай холбогдуулан баримт бичигт гарын үсэг зурах ёслол, хамтарсан Хэвлэлийн хурал болно.
16:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас "Тамхинд ҮГҮЙ гэж хэлье” сэдэвт өдөрлөг зохион байгуулна.