Гурван өнгө, өөр өөр төрхөөрөө олонд танигдсан киви хамтлагийн ахлагч дуучин Ука буюу Д.Уламбаяр саяхан хоёрдох үрээ өлгийдөн авчээ. Тэрээр өмнө нь өгч байсан ярилцлагандаа хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна хэмээн асуухад “Өө, бурхан хэдийг бэлэглэнэ, бүгдийг нь аваад л байна шүү дээ” гэж байсан юм.
2017.02.14 Crocus event hall хайрын баярын тоглолтын үеэр /6 сартай жирэмсэн/
Киви хамтлагын хуучин гишүүн Б.Халиун “Яг түүн шиг 2” шоу нэвтрүүлгийн хөрөг ярилцлагын үеэр “Саяхан төрсөн найзыгаа эргэхээр ирлээ. Энэ гэнэтийн бэлэг, миний төрсөн өдрөөр хөөрхөн охинтой болсон байна лээ” хэмээн ихэд баярлан ярьсан.
Дахин бурханы бэлгийг авч өнөр өтгөн болсон дуучиндаа энэ сарын гурваны өдөр хөөрхөн гүнжтэй болсонд нь баяр хүргэе.