08:30 цагт Хангарьд ордны 14 давхарын хурлын их танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн энэ оны 2-р хуралдаан зохион байгуулагдана.
09:00 цагт Ханбүргэдэй худалдааны төвийн 10 давхрын хурлын танхимд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хууль сахиулах байгууллага хариуцсан дэд ажлын хэсгээс “Архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
09:00 цагт Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн гуравдахь удаагийн хурал болно.
09:00-14:00 цагт Туушин зочид буудалд Монголын ойн нөөцийг хамгаалах асуудлаар томоохон хэлэлцүүлэг хурал болно.
10:00-11:30 цагт Төв ХААН банкны театрт Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв ХААН банк, Швейцарын Сандоз компани хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай” өдөрлөг зохион байгуулна.
11:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
14:00 цагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн “Аав ээжийн ном” зөвлөмж номын нээлт болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Жил бүрийн тавдугаар сарын 31-нд дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэн тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран сурагчдад хандан урилга гаргаж мэдээлэл хийнэ.
11:30 цагт Монголын уулчдын клубээс Богдхан уулын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Дэлхийд нэн ховордсон мазаалай хамгаалах зорилгоор нэгдсэн залуус Монголын бартаат замын холбоотой хамтарч “Мазаалай-2017” бартаат замын уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Зөв Монгол ирээдүй” ТББ, “Sunshine villa” хотхон ажиллаж байна.
14:00 цагт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах "М-СИ-ЭС Азиа Пасифик Брюэри" ХХК-ийн үйлдвэрийн байранд "Зохистой хөдөлмөр -2017" сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үзүүлэх сургалт зохион байгуулна.