Италид болсон Их 7-ийн уулзалтын дараа Германы канцлер Ангела Меркел Ням гарагт Герман, Европын Холбооны хувьд бусдад найдаж байх цаг өнгөрсөн тухай ярьжээ.
“Бидний бусдад найдаж байдаг хугацаа өнгөрсөн. Үүнийг би сүүлийн хэдэн өдөр үзлээ,” гэж тэр Мюнхен хот дахь сонгуулийн аяны үеэр хэлсэн байна.
Их 7-ийн уулзалтанд Доналд Трамп Америк Парисын цаг уурын гэрээг дагах эсэхээ шийдэх хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн нь Европын дипломатуудад таалагдаагүй нь мэдээж.
“Цаг уурын тухай яриа маш хүндрэлтэй байлаа. Бараг л сэтгэл ханамжгүй байсан,” гэж Меркелд хэвлэлд дурдсан байв.
“Америк Парисын гэрээнд үлдэх эсэх тодорхойгүй байна.”
Сицилд болсон Их 7-ийн уулзалтанд дипломатууд Хойд Солонгост дарамт учруулах хэрэгтэй гэдэгт санал нийлжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Чей-ин ийм аргыг үр дүнгүй гэж өмнө нь хэлээд байв. Үүнээс гадна тэд “зах зээлээ нээлттэй байлгах хариуцлага”-д нэгдэнэ гэсэн хэдий ч Украйны асуудлаар Оросын эсрэг авах хориг арга хэмжээг ихэсгэх боломжтой гэсэн байна.