Жүдо бөхийн ААШТ-ээс эмэгтэй баг тамирчид тав дах жилдээ мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн ААШТ-ээс эмэгтэй баг тамирчид тав дах жилдээ мөнгөн медаль хүртлээ


7 жил

          Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хон Конг хотод болж өндөрлөлөө. Жүдо бөхийн шигшээ багийнхан нэг алт, таван мөнгө, таван хүрэл медалийн амжилтаар гуравдугаар байранд бичигджээ. Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан болж, манай улсын баг тамарчид мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү эмэгтэй баг тамирчид ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2012 оноос хойш буюу тавдах жилдээ мөнгөн медаль хүртээд байна. Харин эрэгтэй баг тамирчдийн хувьд БНСУ-ын багтай аваргын төлөө учраа таарч 3:2 харьцаагаар хошой мөнгөн медалийн эзэд болжээ. Энэ тэмцээнд 28 орны 242 тамирчид өрсөлдсөн байна.  Шигшээ багийн тамирчдийн амжилтыг тодруулбал:

Эрэгтэй:
66кг: ОУХМ Г,Хэрлэн хүрэл медаль
73кг: ОУХМ Г,Одбаяр мөнгөн медаль
          Б.Батгэрэл 7-р байр
81кг: ОУХМ Н.Дагвасүрэн  5-р байр
         ОУХМ О.Ууганбаатар 7-р байр
-100кг: Б.Жанчивдорж  хүрэл медаль
+100кг:ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль
 
Эмэгтэй:
48кг: МУГТ ОУХМ М.Уранцэцэг алтан медаль
52кг: ОУХМ Ч.Аззаяа мөнгөн медаль
57кг: МУГТ, ОУХМ Д.Сумъяа 5-р байр
63кг: ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль
         Б.Ганхайч хүрэл медаль
70кг: Б.Хулан 5-р байр
+78кг: ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль

Багийн барилдаан: Эрэгтэй, эмэгтэй мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү