Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Брно хотод тус улсын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай албан ажлын уулзалт хийсэн байна.
БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юрэчка Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нарыг тус улсын мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож буйд баярласнаа илэрхийлж, энэхүү айлчлал нь хоёр улс хоорондын урт хугацааны түүхэн харилцаа үргэлжилж байгааг харуулсныг онцолсон. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлж, улам өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.
БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд М.Юрэчка хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох ажлыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ой мод, байгаль орчныг хамгаалах салбаруудад хамтарч ажиллах өргөн боломж буйг тэмдэглэсэн байна.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, БНЧУ-ын ХААЯ-тай хамтарч ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Сайд М.Юрэчка хүнсний үйлдвэрийн салбарт, ялангуяа мах боловсруулах үйлдвэр, чихэр, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэсэн байна.
БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчдийн хийсэн албан уулзалт нь хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй боллоо.
БНЧУ-тай ХХАА-н салбарт мэргэжилтэн солилцоно
7 жил /2017-05-29 04:42:05 GMT+8/
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
372
1 долоо хоног
Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ
372
1 долоо хоног
Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
610
2 долоо хоног
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ
518
2 долоо хоног
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ
523
2 долоо хоног
Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль
522
2 долоо хоног
Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ
572
2 долоо хоног
Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна
726
2 долоо хоног
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо
655
2 долоо хоног
Амралтын өдрүүдэд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авчээ
638
2 долоо хоног
Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич
952
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
45656
22
7 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
42276
8
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд