Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Р.Арслан хүртлээ

Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Р.Арслан хүртлээ


7 жил

Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ. Тэрбээр хувийн шалтгаанаар биечлэн ирж амжаагүй бөгөөд ДЭМБ-ын 70-р чуулганд оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг түүнийг төлөөлж шагналыг нь гардан авсан байна.



А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр энэхүү шагналыг олгосон явдалд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Р.Арслан гуайн захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулжээ. 

Дашрамд дурдахад, манай улсын эрүүл мэндийн салбарт Р.Арслан гуайн оруулсан хувь нэмэр их бөгөөд элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, түүний үр дүнд элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн зэрэг ач гавьяатай хүн юм.

ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү