Евролигийн финалын тоглолтыг тасалдуулах шахсан бүсгүй

Евролигийн финалын тоглолтыг тасалдуулах шахсан бүсгүй


7 жил

Сагсан бөмбөгийн Евролигийн нэгэн удаагийн финалын тоглолтын үеэр зураг дээрх бүсгүйгээс болж зодоон үүсэх тун дөхжээ. Энэ бүсгүй “Сибур Холдинг”-ийн захирал Дмитрий Коновын эхнэр ажээ. Оросын ЦСКА Туркийн “Фенербахче”-тай Евролигийн финалд тоглоход Дмитрий Конов эхнэр Катарина Конксынхоо хамт ирж, хамгийн эхний эгнээнд тухалсан байв.

Гэтэл тоглолтын явцад “Фенербахче”-гийн хамгаалагч Никола Калинич тэнцвэрээ алдан эхнэрт нь хүрчих дөхсөн тул Конов цааш нь түлхжээ. Туркийн багийнхан болон фанатууд нь үүнд ихэд бухимдсан тул тоглолтыг хэдэн минут завсарлуулахад хүргэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү