"Чацаргана" төслийн хүрээнд сургалт зохион байгуулав

"Чацаргана" төслийн хүрээнд сургалт зохион байгуулав


8 жил

МҮХАҮТ, Германы ХАҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт “Чацаргана” төслийг 2015 оны 11 дүгээр сард албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Увс аймагт чацарганы каластр байгуулж, улмаар 2016 онд 10 удаагийн сургалтаар 480 гаруй хүнийг хамруулан сургажээ.

2017 он гарсаар хоёр дахь удаагийн сургалтыг өчигдөр зохион байгуулсан байна. Энэ удаад урилгаар ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Зубарев Юрий Анатолевич зорьж ирж оролцжээ. 

Сургалтыг танхимын болон талбайн гэсэн хоёр орчинд явуулж буй юм. Саяханыг хүртэл бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, зах зээлд гаргах нь ховор, хөрөнгө оруулалт дутмаг, сортын бодлого алдагдсанаас өвчинд нэрвэгдэх зэрэг асуудлууд тулгарч байсан бол чацарганыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тариалах, ургуулах, хортон шавьжтай тэмцэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх гарц, арга замыг олоход нь туслах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжиж байгаад сургалтад хамрагдаж буй хүмүүс ам сайтай байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү