Баянзүрх дүүрэгт "Хавдрын эсрэг үндэсний аян-2017" амжилттай үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт "Хавдрын эсрэг үндэсний аян-2017" амжилттай үргэлжилж байна


8 жил

Хавдар судлалын үндэсний төв, "Хаан" банк, МҮОНРТ-ээс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд анх удаа нийслэлийн Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн хүн амыг элэг, умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулахыг зорьжээ.

Эхний гурван өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 610 хүн үзлэгт хамрагдсан байна. Тэдгээрэээс хавдрын урьдал 218, хавдрын сэжигтэй тохиолдол 6 бүртгэгджээ. Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж буй үзлэг оношилгоо энэ сарын 22-ноос 30-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү